Мэдээ Холбоо барих Ажлын байр

ТАСО ХХК-ИЙН ТАНИЛЦУУЛГА


"ТАСО" ХХК-ны хэв хашмалын үйлдвэр нь импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэж, дотоод гадаадын зах зээлд нийлүүлэх эрхэм зорилготойгоор 2012 онд байгуулагдсан. Одоогоор Үйлдвэрлэлийн хэлтэс, Хангамжийн хэлтэс, Хэрэглэгчтэй харилцах хэлтэс гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж ажиллаж байна.

Байгуулагдсанаасаа хойш БНСУ-ын үйлдвэрлэлийн орчин үеийн технологийг Монголдоо амжилттай нутагшуулж олон улсын стандартын өндөр чанарын барилгын хэв хашмал буюу пум, дагалдах эд ангиуд болох гадна булан, дотор булан, тай зэргийг үйлдвэрлэх технологийг бүрэн эзэмшиж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж байна.

Бид Монголдоо ХЭВ ХАШМАЛЫН БҮРЭН ЦУТГАМАЛ технологийн үндсэн хэрэгсэл болох хэв хашмалыг үйлдвэрлэсэнээр Бүтэн цутгамал технологийг улам эрчимжүүлэн хөгжүүлж Улсынхаа эдийн засаг, байгаль орчинд үнэ цэнтэй хувь нэмрийг оруулж чадах юм.

Манай үйлдвэр нь барилгын хэв хашмалтай холбоотой цогц үйлчилгээ үзүүлдэг бөгөөд  Монголдоо анхны хэв хашмалын засварын бүрэн автоматчилагдсан шугамыг нээн ашиглаж, эвдэрсэн хэв хашмалыг засварлан шинэчлэх үйлчилгээ үзүүлж байгаа нь хэрэглэгчид мөнгөө хэмнэх томоохон бололцоог нээж өгч байна. Хэв хашмалын засвартай холбоотой бүхий л асуудлыг тань манай үйлдвэр шийдэж өгөх болно. 

ТАСО ХХК-ны цогц үйлчилгээний бас нэг хэсэг бол түрээс болон buy-back үйлчилгээнүүд бөгөөд хэв хашмал, дотор булан, гадна булан түрээслэн авч үйлчлүүлж болно. Дахин дурьдахад тай буюу холбоос төмрийг хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр үйлдвэрлэн импортоос оруулж ирэх үнээс доогуур үнээр нийлүүлж байна.

Манай үйлдвэрийн үйлдвэрлэж байгаа бүхий л бүтээгдэхүүн импортын үнээс эрс доогуур байгаа бөгөөд хэвийн үйлдвэрлэлдээ чанартай all-hardwood тего хавтан ашиглаж байгаа учир бөх бат, удаан хэрэглээтэй хэв хашмал үйлдвэрлэгдэж байна. Импортоор орж ирдэг хэв хашмалын ашиглалтын хугацаа богино байгаагийн гол шалтгаан нь БНСУ-ын үйлдвэрүүд хамгийн хямд хятад фанер хэв хашмалдаа ашиглан Монголын хэрэглэгчидэд хямд үнэ санал болгон борлуулж байгаатай холбоотой юм.

Мөн тусгай хийцийн хэв хашмал, дотор булан, зам гүүрийн тунелийн цутгалтанд ашиглагддаг ханч панел зэргийг захиалгаар үйлдвэрлэж, таны барилгад хэрэгцээтэй бусад бүх төрлийн бараа материалыг захиалгаар хямд үнээр нийлүүлж байна.

Дахин онцлоход одоо хэв хашмал, дагалдах эд ангиудыг худалдан авахаар хилийн чанд руу явах шаардлагагүй боллоо.

Одоогоор Дельта констракшн, БҮТИ ХХК, Мапроуд ХХК, Роял Нью Кэстл ХХК, SAMSUNG, Эрин интернайшнл, Жигүүр гранд, Хера констракшн, Материал инпекс ХХК, Номин реолтар ХХК, Хасуу цамхаг ХХК, Билэгт Зам ХХК, Апу хангамж ХК, Баганат өргөө зэрэг барилга бүтээн байгуулалтын тэргүүлэгч 50 гаруй компаниудтай тогтмол хамтран ажиллаж байна.

TACO Broshure2013 by The New Media Cteative Studio



© 2014 TACO LLC. All rights reserved
by