Мэдээ Холбоо барих Ажлын байр

МЭНДЧИЛГЭЭ


ТАСО” ХХК 2012 оноос Монголдоо анхны барилгын хэв хашмалын үйлдвэрийг байгуулан  үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг амжилттай нутагшуулан ажиллаж байна.

Хэв хашмал нь барилгын бүрэн цутгамал хийцийн тэргүүлэгч технологи бөгөөд цаг хугацаа, зардал хэмнэдэг, хаягдал гардаггүй байгаль орчинд ээлтэйгээрээ бусад барилгын технологиос давуу талтай юм. Манай үйлдвэр БНСУ-ын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг үйлдвэртээ нэвтрүүлж, импортоос 100% хамааралтай байсан барилгын хэв хашмал, гадна булан, дотор булан, ханч панел, тай зэргийг дотооддоо анхан шатнаас нь боловсруулалт хийж үйлдвэрлэх бүхий л технологийг амжилттай эзэмшиж чадлаа.

Манай үйлдвэр Монголдоо анхны хэв хашмалын засварын стандартын, бүрэн автоматчилагдсан шугамыг нээн бүрэн ашигласан эвдэрсэн хэв хашмалыг засварлан шинэчлэх үйлчилгээ үзүүлж байгаа нь хэрэглэгчид мөнгөө хэмнэх томоохон бололцоог нээж өгсөн юм. Хэв хашмалын засвартай холбоотой бүхий л асуудлыг тань бид бүхэн шийдэж, цогц үйлчилгээ үзүүлэх болно.

Мөн бид тусгай хийцийн хэв хашмал, дотор булан зэргийг захиалгаар үйлдвэрлэж, хэв хашмал болон дагалдах эд ангиудыг түрээслэх үйлчилгээ үзүүлж, таны барилгад хэрэгцээтэй бусад бүх төрлийн бараа материалыг захиалгаар хямд үнээр нийлүүлж байна.

Дахин онцлоход одоо хэв хашмал, дагалдах эд ангиудыг худалдан авахаар хилийн чанд руу явах шаардлагагүй боллоо. Мөн хэв хашмалын системийн салшгүй хэсэг болсон холбоос буюу тай-г бид үйлдвэрлэж нийлүүлэх бололцоотой болсныг дахин дуулгахад таатай байна.

Та бүхэн дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэдэгт итгэж байна. Хэрэглэгч та бүхнийхээ итгэлийг алдахгүй хичээн ажиллах болно. 

Илүү дэвшилтэт үйлдвэрлэлийн технологийг Монголдоо нутагшуулахын төлөө!

Т.Отгонбаяр

ТАСО ХХК-ын захирал



© 2014 TACO LLC. All rights reserved
by