Мэдээ Холбоо барих Ажлын байр

​ҮЙЛДВЭРЛЭЛ


Манай үйлдвэр өнөөдрийг хүртэл импортоос 100 хувь хамааралтай байсан барилгын хэв хашмал болон дагалдах бүх эд ангиудыг үйлдвэрлэж байна. Жишээ нь гадна булан, дотор булан, ханч панел, тай зэргийг үйлдвэрлэх бүхий л суурь машинууд, төмрийн пресс зэргийг 2013 онд технологийн шинэчлэл хийж суурилууллаа.

Манай үйлдвэр БНСУ-ын технологитой үйлдвэр бөгөөд үйлдвэрлэлийн процессыг БНСУ-ын инженер техникийн мэргэжилтнүүд хариуцан, Монгол залуусыг сурган ажиллаж байна. Хэвийн ажиллагаатай үедээ өдөртөө 400-500 хэв хашмал үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Монголын анхны бүрэн автоматчилагдсан хэв хашмалын үйлдвэр юм. Манай үйлдвэр төмөр хийц боловсруулах Япон, БНСУ-ын 10 гаруй суурь машин, тоног төхөөрөмж суурилуулсан бөгөөд, захиалгын дагуу төрөл бүрийн төмөр хийцийг үйлдвэрлэж байнга нийлүүлэх үйлдвэрлэлийн технологи, хүчин чадалтай болно. Мөн түүнчлэн тусгай хэмжээтэй хэв хашмал дотор булан зэргийг хэрэглэгчдийн хэрэгцээнд тохируулан захиалгаар үйлдвэрлэж байна.



© 2014 TACO LLC. All rights reserved
by